NomadKids
ЭхлэлХэнд зориулагдсанДавуу талТүгээмэл асуулт
Нэвтрэх
Бяцхан нүүдэлчид

Цэцэрлэгийн ухаалаг цахим систем

NomadKids

Цахимжуулах цогц шийдэл

Системд нэвтрэх

Багш · Эцэг эх · Удирдлага · Нягтлан · Тогооч

Нууц үгээ мартсан?·

Нэвтрэхдээ Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлоготой танилцана уу.

Яагаад NomadKids

Хүүхдийн хөгжилд хүн бүрийн оролцоо чухал

СӨБ-ийн шинэчилсэн хөтөлбөрт нийцсэн, хүүхэд, багш, эцэг эхэд ээлтэй цэцэрлэгийн цахим систем

Хүүхэд бүрийн хөгжил

Ажиглалт, ярилцлага, бүтээлээр суралцагч бүрийн ахиц хөгжлийг баримтжуулж, хөгжлийн цахим хавтсаар эцэг эхтэй хуваалцана.

Бүтээмжтэй хамт олон

Явцын үнэлгээг хялбар шийдлээр баримтжуулж, А/79 тушаалын шалгуураар үнэлэн, системтэй хялбар шийдэл нь багшийн бичиг цаасны ажлыг багасгана.

Өгөгдөлд суурилсан удирдлага

Явцын ба үр дүнгийн үнэлгээ, ирц, санхүүжилтийн нэгдсэн тайланд тулгуурлан оновчтой шийдвэр гаргана.

Аюулгүй орчин

Хүүхдийн мэдээллийг зөвхөн хариуцсан багш, эцэг эх нь харна. Эрхийн хяналттай, найдвартай хамгаалагдана.

Бүх хэрэглэгчид

Бүх оролцогчдод зориулсан шийдэл

Тус бүрийн хэрэгцээнд тохирсон, хэрэглэхэд хялбар бөгөөд үр дүнтэй ажлын орчин.

Багш

Багшийн веб

Багшийн өдөр тутамд хийдэг механик ажлыг автоматжуулан хялбар шийдлээр явцын ба үр дүнгийн үнэлгээ, судалгаа авах эцэг эхтэй харилцан хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ.

Эцэг эх хүүхдийн хамт

Эцэг эхийн веб

Багш, боловсролын байгууллагатай хамтран хүүхдийн хөгжлийг дэмжих, ирцийн бүртгэл, хоолны цэс, сургалт үйл ажиллагааны мэдээллийг нэг дороос аван, цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хамгаална.

Удирдлагын ажилтан

Удирдлагын самбар

Бүлэг тус бүрийн үнэлгээ, судалгааны нэгтгэлийг хянах, зөвлөн туслах, ирцийн бүртгэл, төлбөрийн мэдээлэл, хоол үйлдвэрлэлийн мэдээлэл солилцох, нэгдсэн тайлан гаргана.

Тогооч

Тогоочийн веб

Долоо хоногийн хоолны цэс, порц, харшлын анхааруулга, хүнсний зарцуулалтыг хөтөлнө.

Нягтлан бодогч

Нягтлангийн веб

Бүлэг, суралцагчийн ирцийн дэлгэрэнгүй нэгтгэл, төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн бүртгэл, санхүүгийн тайланг нэг дор хөтөлнө.

Тусламж

Түгээмэл асуулт

Нэвтрэлт, мэдээллийн хамгаалалт болон ESIS холболтын үндсэн хариултууд.

Эцэг эх ямар мэдээлэл харах вэ?

Зөвхөн өөртэй нь баталгаажуулан холбосон хүүхдийн ирц, хоол, хөгжлийн мэдээлэл болон цэцэрлэгийн мэдэгдлийг харна.

Хүүхдийн мэдээлэл хэрхэн хамгаалагдах вэ?

Байгууллага, үүрэг, бүлэг, хүүхдийн хамаарлаар эрхийг хязгаарлаж, чухал үйлдлийг аудитын мөрөөр бүртгэнэ.

ESIS-тэй мэдээлэл солилцох уу?

Тийм. Зөвшөөрөгдсөн цэцэрлэг ESIS-ээс өөрт олгогдсон эрхийн хүрээнд мэдээлэл татаж, ирц зэрэг мэдээллийг шалгасны дараа илгээнэ.

Бүх асуулт, хариултыг харах

Хүүхдийн хөгжлийг хамтдаа дэмжье

NomadKids системд нэгдэж, хүүхэд бүрийн өсөлт, хөгжлийг нэг дороос хамтдаа хөтлөөрэй.

Нэвтрэх
Од руу зааж буй хоёр хүүхэд
NomadKids
Байгууллагын бүртгэлХэнд зориулагдсанТүгээмэл асуултНууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл
Холбоо барих 7213 4888 nomadkidsmn@gmail.com Facebook
© 2026 NomadKids. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.Хүүхэд бүрийн гэрэлт ирээдүйн төлөө.